Олон улсын Фидик гэрээний дагуу хийгдсэн Монгол улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан томоохон хэмжээний орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан нэгдсэн автомат хяналтын системтэй, 8 тасаг 300 ор бүхий маш том бүтээн байгуулалт юм.
Эмчлүүлэгчийг ая тухтай байлгах задгай дээврийг ногоон байгууламжаар тохижуулсан, ашиглалттай задгай орчин, өндөр нарийн цонх, цайвар цэмцгэр шийдэл бүхий гадна фасадтай.
Гадна зам талбай эмнэлгийн ажилтан, түргэн тусламж, онцгой байдлын машин техник болон үйлчлүүлэгчид зориулсан урсгал, амрах салхилах ногоон байгууламж, технологийн өрөөнүүдийн орц гарц (түргэн тусламж, гал тогоо, хийн систем, эрчим хүч, галын гидрант) бүрэн зохион байгуулагдсан. 2021 оны 3-р сард бид хүлээлгэн өгч эмнэлэг эмчлүүлэгчдээ хүлээн авч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.