Монгол улсын орчин цагийн бүтээн байгуулалтын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг сэтгэл шингээн оруулах зорилготойгоор 2013 оноос бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн. Бидний хамт олон одоогоор 80 гаруй ажилтан, алба хаагчдаас бүрдэж байгаа бөгөөд салбартаа өндөр дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтан, мэдлэг ур чадвар сайтай, мэргэжлийн зэрэгтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлээд байна.
Барилгын салбарын хүндрэл бэрхшээлтэй сүүлийн хэдэн жилүүдэд бид тогтвортой байдлын менежментийг хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах бодлого барьж ажилласны үндсэн дээр инженер техникийн ажилтнуудынхаа тоог тасралтгүй өсгөн нэмэгдүүлж, тэдгээрийн сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь голлон анхаарсан. Үүний зэрэгцээ 2017 оноос бид үйл ажиллагаандаа Олон улсын чанарын тогтолцоо, менежмент, баримт бичгийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Хөгжлийн түүчээ, аз жаргалтай, амар амгалан амьдралыг бүтээгч нь байна
Бид ёс зүй, амар амгалан, үнэ цэнийг бүтээнэ
Амар амгаланг бүтээнэ
Бид барилгын салбарт манлайлдаг ОХУ, ХБНГУ болон Австри улсын зөвлөх инженерүүдтэй байнгын нягт хамтын ажиллагаатай бөгөөд Европын өндөр чанар, технологи бүхий барилгын стандартыг Монголд нутагшуулахыг зорьж, тэдгээрийг бүтээн байгуулах чадвар бүхий мэргэшсэн инженерүүдээр баг хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна.
Эх орныхоо бүтээн байгуулалтын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх их ажилд Магнус Сентурион Констракшн ХХК-ийн чадварлаг залуус өөрийн хувь нэмэр, хичээл зүтгэлээ оруулж, барилгын салбарын өртөөлөх түүхийн ачаанаас өргөлцөж яваадаа баяртай байдаг.