Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны захиалга, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр төсөл 5+” төслийн хүрээнд хэрэгжих Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн “Онцгой байдлын үеийн эм, эмнэлэгийн хэрэгслийн нөөцийн байрны, зураг төсөл, барилга угсралт”-ын гүйцэтгэгчээр шалгарч барилга угсралтын ажил 2021 оны 3 дугаар сард эхлэн богино хугацаанд дуусгаж бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.
Дээрх барилга нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед ялангуяа өнөө цагт Ковид-19 цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект юм.