2022 онд ногоон өнгө мөн л тогтвортой байдлыг илэрхийлсээр байх болно.
Roxy Owens: “Байгалийн дулаахан мэдрэмж төрүүлэх материал болох нишингийн даавуу, модон тавилга зэргийг ногоон өнгөтэй хослуулан хэрэглэхэд онцгой гайхалтай харагдах болно” хэмээн ногоон өнгөний талаар илэрхийлсэн юм.
Artistic Tile, дизайнер Nancy Epstein: “Ногоон өнгө болон тогтвортой байдлын үзэл баримтлал нь хэдэн арван жилийн турш солих шаардлагагүй өндөр чанартай материалыг сонгох явдал юм. “Бүтээгдэхүүн сонгохдоо байгаль орчинд хор хөнөөлгүй, ээлтэй байдалд улам бүр анхаарч байгаа нь загвар зохион бүтээгчид болон тэдний үйлчлүүлэгчдэд урам зориг өгч байгааг хараад баяртай байна. Энэ нь бидний гол философи болох зөв материалаар өв уламжлан хэрэглэх удаан эдэлгээтэй сайн зүйлийг бүтээх гэсэн үзэл санаатай таарч байна.
Тэрээр “түр зуурын загварлаг байдлаас зайлсхийж, байгалийн чулуу, шилэн эдлэл гэх мэт натурал зүйлс нь мөнхийн загварын үзэл баримтлалыг илэрхийлдэг болохыг тэмдэглэжээ. Сүүлийн үеийн чиг хандлагыг дагаж мөрдөхийн тулд бид түргэн шуурхай, нэг удаагийн гэсэн байдлаас салж, байнгын засварлагдах зүйлсийн үр нөлөө нь байгаль орчинд ээлгүй, тогтвортой байдлын эсрэг байдаг гэдгийг улам бүр ухамсарлаж байна.”
Хуучны сонгодог тавилга
Одоог хүртэл хуучны сонгодог тавилгуудтай ногоон өнгөнөөс илүү хослох зүйл үгүй гэж Emma Beryl-ийн үндсэн дизайнер Emma Kemper хэлдэг бөгөөд сонгодог тавилга ашиглах нь олон талын ашигтай. Таны бүх тавилгууд цоо шинэ биш учраас хариуцлага өссөн мэт санагдах бөгөөд мөн гоо үзэмжийн талаас таньд ер бусын мөнхийн мэдрэмжийг төрүүлнэ. Та өөр өөр цаг үеэс ирсэн тавилгуудыг хослуулснаар загварын хувьд тааварлашгүй, шинэлэг мэдрэмж төрүүлнэ.
Хуучны тавилгаар гэрээ гоёх өөр нэгэн зам бол Facebook Marketplace, Next Door, Offer Up зэрэг сайтуудын худалдааны хэсгээс худалдан авах юм. Маш олон дунд түвшний болон дээд зэрэглэлийн эдэлгээ багатай, шинэ тавилгуудаа худалдаалах хувь хүмүүс байдаг. Гэхдээ эдгээр бараанууд заавал сонгодог эсвэл эртнийх байх шаардлагагүй бөгөөд хуучин бараа авах нь байгаль орчинд ээлтэй, хэтэвчинд хэмнэлттэй зүйл болно.
Сэргээсэн модон эдлэл
Сэргээсэн мод хэрэглэх нь хуучны эдлэл хэрэглэх өөр нэгэн зам бөгөөд ахисан шатны урт удаан хэрэглээг үүсгэдэг гэж Becky Shea Design-ны үүсгэн байгуулагч Becky Shea хэлдэг. Таны хэрэглэж байгаа мод нь хэрэв хэрэглээнд аль хэдийнээ нэвтэрсэн бол дахин мод тайрах шаардлагагүй бөгөөд энэ нь байгальд ээлтэй, эдийн засгийн тэнцвэртэй дизайнд маш чухал ач холбогдолтой. Миний олж мэдсэн хамгийн сэтгэл татам, итгэл үнэмшил бол энэхүү мөнхийн трендийн түүхий эд нь халуун дулаан, байгалийн мэдрэмжийг өгдөг бөгөөд тухайн хэсэг бүр нь давтагдашгүй шинж чанартай байдагт юм. Сэргээгдсэн модны жижиг хэсэг бүр нь илүү давтагдашгүй бөгөөд дур булаам үзэмж нэмж байгааг та ажиглана гэдэгт итгэж байна.